Өмнөх парламентын ДОЛООН ГИШҮҮН ял сонслоо 

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон хүн шүүхээс ял сонсоод байна. Тэдний зургаа нь МАН-аас сонгогдож байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Д.Гантулга, Г.Солтан нар бол үлдсэн нэг нь АН-аас сонгогдож байсан Д.Эрдэнэбат юм. Тэднийг шүүхээс гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргээс нь шалтгаалж 2-6 жилийн хорих ял оноожээ.


1. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн ял оноосон. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шүүж, гэм буруутаад тооцсон юм. Тэрбээр давж заалдахаа мэдэгдээд байгаа билээ.

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноосон билээ. Түүнийг мөрдөн байцаагчийг дарамталсан, Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр ялласан юм. Тэрбээр давж заалдахаа мэдэгдсэн. 

3. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат шүүхээс 4.6 жилийн ял сонссон. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авахын эсрэг ажилласан гэм буруутайд тооцсон. 

4. УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн ял оноосон. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан байдаг. 

5. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жилийн ял оноосон билээ. Тэрбээр хүчингийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих ангид ялаа эдэлж байна. 

6. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.8 жилийн ял өгсөн. Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан юм. 

7. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн ял оноосон. Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан билээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эр хүн(202.21.109.67) 2020 оны 08 сарын 30

МАНгасууд ЖДҮ-чидээ ялгахгүй шүү Тэр Содбаатар ,Ж.Энхбаяр ... гээд цаана чинь олон хулгайчууд үлдэхгүй шүү

0  |  0
Ирсэн(203.169.50.252) 2020 оны 08 сарын 30

их хуралд биднийг төлөөлөх хүний шалгуур хэрхэн уланд гишгэгдэж, гэмт этгээдүүд толгойд гарсны илрэл. Ард түмэн бид ийм харалган тоомсоргүй, хууртамтгай болсон байх нь. Сэрж ухааран, төр улсаа шуналтангуудаас чөлөөлөх цаг ирсэн бус уу. \n

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 08 сарын 28

xamgiin gol ny ulsyg xoxirolgyi bolho

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 28

Mongoliin muuhai luivarchid....bas oor olon hyn baigaa shdee...Huuliinhan ajlaa hurdan hiigeech!!! Elbegdorj tergyytei, saihanbileg urvagch metees ehleed toolj barahgui ....

0  |  0
Z(202.9.46.210) 2020 оны 08 сарын 28

С.Баяр М.Энхсайхан Баярцогт Да.Ганболд Бямбасайхан Хурц Сономпил Шийлэгдамба гэж хулгайчдаа бас тоочооч

1  |  0
зочин(202.126.88.40) 2020 оны 08 сарын 28

МАН намынхан гэмт хэрэгтнүүдээр дүүрэн юм бна ш дээ Тэгээд төр баринаа

2  |  0
ganaa(202.179.25.57) 2020 оны 08 сарын 28

МАНАН-гийн гол эзэн М.Энхболдыг хэзээ шорон луу илгээх вэ ? Шударга ёс хаана байна....

3  |  0
Со ах(202.179.26.56) 2020 оны 08 сарын 28

МАНАН гийн УИХ гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй гэж бидний хэлээд байгаа зүйл батлагдлаа.

2  |  0
Зочин(202.126.89.73) 2020 оны 08 сарын 28

Жинхэнэ ориг ЖДҮ-чид (Содбаатар, энхбаяр г.м) яагаад новшроод албан тушаал аваад яваад бнааааа!!!

2  |  0
ККК(202.70.34.70) 2020 оны 08 сарын 28

УИХ-ын гишүүн асан Г.Солтан намаа солисон бололтой.

2  |  0
Top