Монголын хөлбөмбөгийн түүхэнд өнөөдөр тодоор бичигдэх нэгэн үйл явдал боллоо.
Тодруулбал, энэ өдөр “The Nemzeti Bajnokság 1 “буюу Унгарын хөлбөмбөгиийн дээд лигийн “Пушкаш Академи”-“ Уйпешт” багуудын хооронд болсон тоглолтод “ Пушкаш Академи” багийн гарааны бүрэлдэхүүнд Монголын залуу хөлбөмбөгч Ганболдын Ганбаяр гарч, 63 минут тоглож, түүний баг энэ улирлын анхны тоглолтдоо 3:2-оор хожин, гараагаа сайхан эхлүүллээ.
Энэ бол Монголын хөлбөмбөгч Европын аль нэгэн улсын дээд лигт хийсэн анхны тоглолт (Бүр гарааны 11 -д), тохиолдол юм.
Г.Ганбаярын “Пушкаш Академиа” баг нь 2005 онд байгуулагдсан, харьцангуй шинэ баг боловч 2018 онд Унгарын цомын финалд шалгарч, 2019-2020 оны улиралд дээд лигтээ хүрэл медаль хүртэж, амжилт нь жилээс жилд ахиж буй шилдэг баг бол өрсөлдөгч “Уйпешт” баг нь 1885 онд байгуулагдсан, Унгарын аваргад 20 удаа түрүүлж, Унгарын цомын аваргаар 10 удаа тодорч, Унгарын супер цомыг гурван удаа хүртэж байсан, түүх, амжилт арвин билээ.
Европ тивд, тэр тусмаа хөлбөмбөгийн уламжлал, түүх, хөгжлөөр дээгүүр ордог Унгарын дээд лигт анх тоглосон Г.Ганбаяртаа өндөр амжилт хүсье!
Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Сэтгэгдэл ( 0 )