“Гэгээн муза" наадамд ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧИД өнгөллөө

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

“Гэгээн муза” 15 дахь удаагийн олон улсын театрын наадам наймдугаар сарын 30-ны өдөр “Асем вилла”-ийн “Хүн” театрт болж өндөрлөлөө.

Цар тахалтай холбоотойгоор уран бүтээлчид бүтээлээ цахимаар бичлэг хэлбэрээр явуулж шалгаруулалтыг хийсэн юм. Тус наадамд хүүхдийн жүжгийн төрөл, моно жүжгийн төрөл, хөгжимт жүжгийн төрөл, хүүхэд оролцооны бүтээл, хоёр хүний жүжгийн төрөл, драмын жүжгийн төрлүүдээр тус тус шилдгээ шалгарууллаа.
 


Театрын урлагийнханы энэхүү наадамд шилдэг зохиолчийн номинац байхгүй байгаа нь учир дутагдалтай санагдаж байлаа. Аливаа бүтээл гэдэг зохиол, зохиолын санаагүйгээр амьдрахгүй. “Гэгээн муза” наадамдаа шилдэг зохиолч номинацыг дараа дараагийн жилдээ оруулвал шинэ залуу уран бүтээлчдийн шинэхэн бүтээлүүд ар араасаа төрөх сэдэл, урмыг сэрээх болов уу. Юутай ч энэ жилийн наадам олон улсаас уран бүтээлчид оролцсоноороо өргөн дэлгэр боллоо.
 


Тухайлбал, Арабын нэгдсэн Эмират улс, Бразил, ХБНГУ, Испани, Украйн, Грек, БНХАУ-ын ӨМӨЗО, Энэтхэг, ОХУ-ын Буриад, Австри, Щвейцари зэрэг орнуудаас уран бүтээлээ сойсон юм. Мөн аймаг, орон нутгаас Дархан, Дундговь, Завхан, Дорнод, Орхон, Говьсүмбэр  зэрэг аймгийн театрын уран бүтээлчид оролцлоо.
 

 

  • Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг тайзны зураачаар Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Мангасуудын хаан” жүжгээр зураач  Н.Эрхэмбаяр, С.Чулуунзаяа
     
  • Хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй туслах дүрээр Дорнод аймгийн  Хөгжимт драмын театрын бүтээл  “Мангасуудын хаан” жүжгийн Дугаар 16-гийн дүрээр Д.Энхболор
     
  • Хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй гол дүрээр Говь-Сүмбэр аймгийн Дуу бүжгийн “Боржигон” чуулгын бүтээл “Эрэлхэг Эльф Мараната жүжгийн Марантагийн дүрээр Ц.Энхбаяр
     
  • Хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүрд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Мангасуудын хаан” жүжгийн Дугаар 55-ийн дүрээр Т.Халиунсор
     
  • Хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн төрөлд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Мангасуудын хаан” жүжгийн хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар
     
  • Хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг найруулагчаар Дорнод аймгийн театрын Хөгжимт драмын театрын бүтээл “Мангасуудын хаан” жүжгийн найруулагч Б.Мөнх-Амьдрал
     
  • Хүүхэд оролцооны бүтээл шагналд Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр “Тэнгэрийн тэмдэг” жүжиг
     
  • Нэг хүний буюу моно жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчнээр Украйны театрын “Хатагтай Кафулет” жүжгийн Кафулетын дүрээр Аня Ярамчук
     

  • Нэг хүний буюу моно жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй жүжигчнээр ХБНГУ-ын Берлин дэхь Орос театрын бүтээл “Рудольф Нурев 48 цаг” жүжгийн Андрей Мошой
     
  • Нэг хүний буюу моно жүжгийн төрөлд шилдэг найруулагчаар ХБНГУ-ын Берлин дэхь Орос театрын бүтээл “Рудольф Нурев 48 цаг” жүжгийн найруулагч Инна Соколова
     


 

  • "Гэгээн муза” наадмын “Хүндэт муза” шагналыг ахмад уран бүтээлч Ц.Цолмон,  М.Цогт нар хүртэв.
     
  • “Гэгээн муза” наадмын шилдэг залуу уран бүтээлчээр Дархан-Уул аймгийн “Залуучууд”  театрын бүтээл “Хайрт минь энэ ердөө л эхлэл” жүжгээр жүжигчин Ч.Дунгаамаа
     

 

  • Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг тайзны  зураачаар Завхан аймаг Хөгжимт драмын театрын бүтээл “Гарын таван хуруу” жүжгээр С.Ариунболд
     
  • Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй туслах дүрээр БНХАУ-ын  ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Улаанмөчирийн бүтээл “Бөх шалбин” жүжгийн Ёндонгийн дүрээр жүжигчин Д.Хосбаяр
     
  • Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүр БНХАУ-ын  ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Улаанмөчирийн бүтээл “Бөх шалбин” жүжгийн Цэцэгийн дүрээр А.Тогосоо
     
  • Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй гол дүрээр БНХАУ-ын  ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Улаанмөчирийн бүтээл “Бөх шалбин” жүжгийн Шалбингийн дүрээр Э.Идэрболд
     
  • Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор Завхан аймаг Хөгжимт драмын театрын бүтээл “Гарын таван хуруу” жүжгээр Э.Хүрэлбаатар
     
  • Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг найруулагчаар Завхан аймаг Хөгжимт драмын театрын бүтээл “Гарын таван хуруу” жүжгээр найруулагч С.Баярсайхан
     

 

  • Хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчнээр Японы алдарт зохиол “Торгон дэнлүү” жүжгийн О Цуюны дүрээр Ц.Цэлмүүн
     
  • Хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй жүжигчнээр Японы алдарт зохиол “Торгон дэнлүү” жүжгийн Синзаборугийн дүрээр Г.Ганбат
     
  • Хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг найруулагчаар Японы алдарт зохиол “Торгон дэнлүү” жүжгийн найруулагч О.Майдарравжаа
     
  • Драмын жүжгийн төрлийн шилдэг зураачаар ОХУ-ын Буриадын драмын театрын бүтээл “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр Ольга Богатищева
     

 

  • Драмын жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй туслах дүрээр Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр жүжигчин Г.Урнаа
     
  • Драмын жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй туслах дүрээр “Black box” театрын бүтээл “Заратустра” жүжгийн Вагнерын дүрээр жүжигчин Г.Мөнхжаргал
     
  • Драмын жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүрээр Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр жүжигчин Б.Золзаяа
     
  • Драмын жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй гол дүрээр Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр Б.Жаргалсайхан
     
  • Драмын жүжгийн төрлийн шилдэг найруулагчаар ОХУ-ын Буриадын драмын театрын бүтээл “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгийн найруулагч Сойжин Жамбалова
     
  • “Гэгээн муза” наадмын шинэ эрлийн эзэд “Шинэ эрин” алтан цомыг эздээр Завхан аймаг Хөгжимт драмын театрын бүтээл “Гарын таван хуруу” жүжгийн хамт олонд гардуулав.
     

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сөрөлт дуучин(106.133.36.211) 2020 оны 09 сарын 02

Сөрөлт ямрымаа жүжигчин байдын\nхувирч чаддаггүй нэг дүрээрээ\nдуугаа дуулаал явжывал

0  |  0
аархал(192.82.70.254) 2020 оны 09 сарын 01

МОНГОЛЫН НОМЕР 1 ЖҮЖИГЧИН БОЛ СӨРӨЛТ ЗА БАНДИУДАА !!!!!!!!!!

0  |  0
Top