“М СИ ЭС”, “Тэнгэрийн хишиг” компаниудын тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй нь тогтоогджээ

2020 оны 09 сарын 01

“М СИ ЭС” болон “Тэнгэрийн хишиг” ххк-иудын түгээлтийн машинуудад утааны тортогжилтын хэмжилт хийлээ.

Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг Аж ахуйн, нэгж байгууллагуудын түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд "Автотээврийн үндэсний төв"-тэй хамтран “М СИ ЭС’ ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК-д MNS 5014:2009 стандартын /Бүх жин нь 3.5тн-с бага тохиолдолд 35%-аас хэтрэхгүй байх/-дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “М СИ ЭС ХХК”-ийн түгээлтийн 76 тээврийн хэрэгслээс 7 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 69 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй.

“Тэнгэрийн хишиг” ХХК –н түгээлтийн 7 тээврийн хэрэгслээс 1 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 6 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэмжилтийн дүнгээс тогтоогдож тус аж ахуйн нэгжүүдэд ЗТХ-н 7.4-н 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шат(202.179.26.56) 2020 оны 09 сарын 02

Шатахуунаас болсон байх магадлал өндөр. Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хий.

0  |  1
ганбаа(202.70.44.46) 2020 оны 09 сарын 01

Шатахууныг нь шалгуул

0  |  0
Top