Итали куратортой монгол зураач

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Одгэрэлийн Булган

Зураач, фэйшн дизайнер.

“Илдэн” брэндийг үндэслэгч

“Эвсэг кашмер”- Менежер

“Norah Mongolia”- Стилист, фэйшн дизайнер


Охиныг жаахан байхад эмээ нь түүнд дэлхийн газрын зураг үзүүлээд “Энэ гутал шиг  хэлбэртэй ганц улс” гэж Италийг зааж өгчээ. Тэр үеэс л Итали улс О.Булганд ид шидийн орон мэт санагджээ.  

Монголд СУИС-ийн ДДУС-ийг төгсөөд, Италийг зорихдоо тэр мэргэжлийн зураач хүнийхээ хувьд дэлхийд алдартай Италийн Урлагийн академид орохыг мөрөөдсөн. Гэвч бүтээгүй. Олон саад бэрхшээлийг даван байж, Милан хот дахь “Ferrari Fashion Academy”-д суралцсан нь өнөөдрийн Булганыг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Одоо тэр үндэсний “Norah Mongolia” брэндийг дэлхийд гаргахын төлөө зүтгэж явна. Энэ оны эхээр “Norah Mongolia” Миланы загварын долоо хоногт оролцоод ирсэн.

О.Булган бас дизайнаараа гайхагддаг Итали, Европын зах зээлд Монгол ноолуураа таниулахын төлөө ажилладаг. “Монгол ноолуур дэлхийд №1, илүү чанартай, дулаахан, зөөлөн, эко” гэж тэр үздэг. Тиймдээ ч ноолууран эдлэлийн “Илдэн” брэндээ үндэслэжээ. Илдэн гэж XV зууны үеийн монгол дайчны цол тэмдэг юм байна. Өвөрмөц цол шигээ өвөрмөц брэнд бүтээх хүслээр бүсгүй халгиж явна.

2018 онд орон орны 250 зураачаас шалгарсан 12 зураач Ром хотын “Palazzo Ferrajoli” галерейд  үзэсгэлэнгээ гаргахад О.Булган түүнд багтаж, мэргэжлийнхний анхааралд өртжээ. Улмаар “2019 оны шилдэг 10 уран бүтээлч”-ийн нэг болов. Венецийн биеннальд бүтээлээрээ оролцов. Түүний туурвих арга барилыг  Италийн алдартай куратор “Модернизм” гэж тодорхойлсон байна. 

Уг нь бүсгүй Америкийн “Museum of Contemprary Art” музей, Аргентины Буэнос-Айрес хотноо үзэсгэлэнгээ гаргах урилга гардаад байсан юм. Харамсалтай нь, аюулт өвчин дэгдэж, бүх төлөвлөгөө хойшилжээ.

“Гадаа гарахад үргэлж хөл хөдөлгөөн, дуу шуугиантай байдаг том хот тэр чигээрээ эзгүйрчихсэн, нэг ч хүнгүй болчихсоныг харахад яг ертөнцийн сүйрэл нүүрлэсэн юм шиг мэдрэмж төрсөн. Ийм үед хүн гэртээ харихыг, ээждээ очихыг л хүсдэг юм билээ. Монголдоо ирээд гэр бүлийнхээ үнэ цэнийг, хайрыг мэдэрсэн” гэж бүсгүй ярьсан.

Эдийн засаг хямарч, улс орнууд үймэн буй энэ өдрүүдэд О.Булган йог, бясалгал хийж, өөрийгөө илүү таних эрэлд гараад байна. Энэ эрлийнх нь тусгал ч юм уу, улам бодлогоширонгуй ч болсон шиг. Түүнд мөрөөдөх, хийх зүйл олон бий.

2020 оны аравдугаар сард хувцасны инстолляшн арт үзэсгэлэн гаргана. Үүгээрээ Монголдоо урлаг, фэйшн, бизнесийг хослуулсан шинэ зүйл хийнэ гэж төсөөлж байгаа.  

Бас Монголынхоо зураачид, дизайнеруудыг Италид болон дэлхийд гаргахыг зорино.

Өөр олон зүйл бий. Хийгээд л байж дээ...

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.95.252) 2021 оны 05 сарын 23

Сайн явахад садаа мундахгүй гэдэг дээ. Манайхан яагаад чөтгөрийн тогооны үлгэр шиг байдаг байнаа. Бие биедээ урам хайрлаж болдоггүй юмуу? Амжилт хүсье охин минь. Муулж өөлөх тусам түүгээр нь хурцлагдаж улам тод гэрэлтэж яваарай. Амжилт хүсье!

2  |  0
aaa(202.9.47.19) 2021 оны 05 сарын 23

mglchuud biye biyeniigee uzen yadaad l uruvdultei humuus shuu ene door comment bichij bga humuus

2  |  0
hahaha(66.181.177.240) 2021 оны 05 сарын 23

hun yj iim hudlaa bj chaddag bn aa tulbutei medee bichvvlsen ch bh shig surguuliach tugsuugui hun sh dee

0  |  3
Fraud news(84.226.118.133) 2021 оны 05 сарын 23

Uuchlaarai venice biennale 2019 d iim hun oroltsoogui, mongolchuudiig yu ch medehgui gej bodohoo bolij uz! Hudla yarimaar baival joohon sudalgaa hii!!!!! Humuus buruu tashaa medeelel hurgehee boli derees naad bichsen medeeg chin 1 r angiin huuhed ch ingej bichihgui!

4  |  4
Top