А.Тлейхан: Цахилгааны үнийг нэмэхгүй, хэмнэж ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.09.02/ эрчим хүчний үнэ нэмэгдэх эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус хорооны дарга А.Тлейхан нар оролцлоо.  

Тэрбээр "Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4.9 сая дулааны эрчим хүчийг хэрэглээд байна. Цахилгааны хэрэглээ төлөвлөсөн хэрэгцээнээсээ буурсан. Энэ нь цар тахалтай холбоотой гэж үзэж байна. Хэрэглээ буурсан болохоор орлого буурсан. Гэхдээ эхний долоон сарын байдлаар эрчим хүчний хэрэглээг хэвийн хангасан. Нэгэнт үйлдвэрлэл буурсан. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг 18 эх үүсвэр бий. Тэднийг хямд байлгах үүднээс үнэтэй цахилгааныг багасгах, хямд үнээр үйлдвэрлэж байгаа эх үүсвэрийг ачааллыг нэмэх бодлого барьж ажиллалаа. Эхний долоон сарын байдлаар манай салбар 597 тэрбум төгрөгийн орлого оллоо. Гэсэн ч хөрөнгийн дутагдал, санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Урьдчилсан байдлаар 40-өөд тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарлаа. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг нийгэмд ачаалал өгөхгүйгээр шийдэхээр ажиллаж байна. Бид хэрэглэгчээ дээдэлнэ. Цахилгааны үнийг нэмэхгүй. Бид цар тахалтай үед цахилгааны үнийг нэмэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Бид хэмнэлтийн горимоор ажиллах болно" хэмээн ярилаа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өв(192.82.65.120) 2020 оны 09 сарын 04

Хүрэлсүх энэ комнист хоцрогдсон өвгөнийг яах гэж байлгаад байна

0  |  0
Зочин(103.212.119.45) 2020 оны 09 сарын 03

Энэ нэг 70 хүрсэн хорчин мэдрэл муутай ээрүү өвгөний зайлуулаачээ

1  |  0
Иргэн(202.21.100.210) 2020 оны 09 сарын 02

Ийм тусдаа байгууллага ер нь байх хэрэгтэй юм уу ЭХЯ -ндаа л хэдэн хүн байлгамаар юм даа.

0  |  0
Top