Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.09.02/ эрчим хүчний үнэ нэмэгдэх эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус хорооны дарга А.Тлейхан нар оролцлоо.
Тэрбээр "Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4.9 сая дулааны эрчим хүчийг хэрэглээд байна. Цахилгааны хэрэглээ төлөвлөсөн хэрэгцээнээсээ буурсан. Энэ нь цар тахалтай холбоотой гэж үзэж байна. Хэрэглээ буурсан болохоор орлого буурсан. Гэхдээ эхний долоон сарын байдлаар эрчим хүчний хэрэглээг хэвийн хангасан. Нэгэнт үйлдвэрлэл буурсан. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг 18 эх үүсвэр бий. Тэднийг хямд байлгах үүднээс үнэтэй цахилгааныг багасгах, хямд үнээр үйлдвэрлэж байгаа эх үүсвэрийг ачааллыг нэмэх бодлого барьж ажиллалаа. Эхний долоон сарын байдлаар манай салбар 597 тэрбум төгрөгийн орлого оллоо. Гэсэн ч хөрөнгийн дутагдал, санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Урьдчилсан байдлаар 40-өөд тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарлаа. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг нийгэмд ачаалал өгөхгүйгээр шийдэхээр ажиллаж байна. Бид хэрэглэгчээ дээдэлнэ. Цахилгааны үнийг нэмэхгүй. Бид цар тахалтай үед цахилгааны үнийг нэмэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Бид хэмнэлтийн горимоор ажиллах болно" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Наад цахилгаан үйлдвэрлэгч эх үүсвэрүүдээ тухайлбал ялангуяа 3- р станцыг яаралтай шинэчлэхгүй бол алдагдал буурах биш жил ирэх тусам нэмэгдэнэ.