Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 87 дугаар тушаалаар анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна.
Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагаа эхлүүлж байгаа тул холбогдох мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж эсхүл Мэргэшлийн хорооны ажлын албанд и-мэйл / maral@judcouncil.mn / хаягаар эсхүл баталгаат шуудангаар ирүүлнэ үү гэж Шүүхийн мэргэшлийн хорооны албанаас мэдээллээ.
Нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )