Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2-р баг номын булаг гэх газар Toyota Fielder маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, гурван настай хүүхэд мөргөж, зугтаасан гэх гомдол мэдээллийн дагуу тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, илрүүлжээ.
Иргэн Б гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган, хэргийн газрыг орхиж явсан байсан аж.
Жолоочийн согтолтын зэргийг согтуурлын хэмжээ тодорхойлох багажаар шалгахад 0.49 промиллийн согтолттой байжээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл ( 0 )