Арабад очиж АВЛИГА АВСАН САЙД ХЭН БАЙВ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэдэг асуудал өнгөрөгч оны тавдугаар сарын эхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Тухайн үед 10 сая ам.долларын авлигын сүлжээнд холбогдсон сайдын нэр тодролгүй дарагдаж байсныг уншигчид санаж байгаа байх.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Засгийн газрын нэр бүхий сайд 10 сая америк долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл газар авч, Засгийн газрын нэр хүндэд ноцтой асуудал үүсгээд байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбогдсон эсэх талаар мэдээллийг бидэнд яаралтай ирүүлнэ үү” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Судлаад үзэхэд утасны үзүүр хөвөрсөөр Эрчим хүчний яамнаас зарласан тендертэй холбогддог. Тэр нь Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер байсан гэх. Бидэнд олдсон баримтаар тус тендерт долоон компани оролцохоор үнийн санал хүргүүлсэн байгаа юм. Тэднээс хамгийн бага үнийн дүн буюу 74 сая 22 мянган ам.долларын санал ирүүлсэн “China energy engeneering group northwest power construction engeneering co.,ltd” компанийг 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 345 тоот тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг үндэслэн “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” ЭХАХБ-2019/01 тендерт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн тус компанийн тендерийг “Хамгийн сайн” гэж үнэлэн, гэрээний хэлцэлд урьсан байдаг. Гэсэн ч 2019 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж 79 сая 488 мянган ам.долларын санал ирүүлсэн TBEA co.,ltd компанийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэмээн тус оны зургаадугаар сарын 19-ний өдөр тухайн компанид албан бичиг илгээсэн байна. Үүнийн зөрүү таван сая 466 мянган ам.доллар болж байна. Илтэд ийм үнийн зөрүүтэй компанийн тендерийг Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж шалгаруулсан нь хардлага дагуулахаас аргагүй юм.

10 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдсон гэх сайдын асуудал үнэндээ таван сая ам.доллар байсан бөгөөд энэ мөнгөө Арабын Нэгдсэн Эмират Улсад Хонконгоор дамжсан нислэгээр УИХ-ын нэг гишүүний хамт очиж авсан гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өглөө. Энэ нь нислэгийн тийзний баримтаар нотлогдоно гэдгийг ч мөн онцолсон. Тухайн үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан сайд болон УИХ-ын гишүүний нэр удахгүй ил болох  нь цаг хугацааны асуудал юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.151) 2025 оны 03 сарын 13

Даваасүрэн үү. Даан ч оюутолгойгоор занималдаад бдг юм. ШиТгэ

1  |  1
1(202.126.89.187) 2025 оны 03 сарын 13

1 эх оронч дүрд тоглодог нөхөр байдаг тэрүү от-г эсэргүүцдэгийн цаад учир нь иймэрхүү байгаа даа

2  |  0
J(103.57.94.98) 2025 оны 03 сарын 13

GOY YUMAA. SAID BOLOY

3  |  1
монгол(202.9.46.130) 2025 оны 03 сарын 13

энэ TBEA гэх хятад компани даланзадгадын дэд станц барьсан ба маш их авилга өгдөг монгол компанийг шулж луйварддаг тэдний ард нь Алтан гэгч өвөрмонгол байдаг

1  |  0
АРД(202.9.46.110) 2025 оны 03 сарын 13

АВИЛГАЛ АЛБАН ТУШААЛАА ХЭТРҮҮЛЭН АШИГЛАСАН ХЭРЭГ БАЙНА ТАГНУУЛ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА АТГ АЖЛАА ХИЙЖ АСУУДЛЫГ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮМҮҮС ГЭМГҮЙ АРД ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ЯВЖ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ ХЭРГИЙГ БАРИМТТАЙ ИЛРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ИЙМ ИХ МӨНГИЙГ ГАНЦААРАА ЗАВШИНА ГЭЖ БАЙХГҮЙ ...

1  |  0
arslan(66.181.161.50) 2025 оны 03 сарын 13

daanchdee abilga abaad abaad l bna ene uls ornoo boddog darga daamal mongold bgaa yum uu odoo manai mongolchuud abilga absan huniigch gaihahaa bolij odoo yanadaa mongol uls

1  |  0
Uu za(192.82.72.44) 2025 оны 03 сарын 13

Bvkh xurungiig xuraagaad ger bvleer bi zasangiin gaxai xariuluulaa

1  |  0
түвшинбаяр(141.168.166.42) 2025 оны 03 сарын 13

ДАВААСҮРЭЭН ГИШҮҮН БАЙХАА

3  |  0
Зочин(54.36.113.5) 2025 оны 03 сарын 13

Даваасүрэн байх магадлал өндөр юм биш үү. Тэр угаасаа 10% гэсэн хочтой бас үнэний ортой шүү дээ...

5  |  0
Эрчим хүч(203.91.115.55) 2025 оны 03 сарын 13

Мэдээж Ц.Даваасүрэн гишүүн

4  |  0
Zochin (85.224.44.120) 2025 оны 03 сарын 13

Gol n ulsiig xoxirolgu bolgox xeregte ed xorongiin xuraaj baij shorond xii

2  |  0
Gjjkkkkhgggggg(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Davaasuren Bolorchuluun 2 geed bna u?

4  |  0
ахххх(59.153.114.226) 2025 оны 03 сарын 13

Угаасаа сангийн яамны 10 хувь гэж алдартай хочтой бэздээ. Энэ хуурамч популистыг шалгадөг газар нь шалгаад шоронд хийгээчээ

3  |  0
Бадам(202.126.89.42) 2025 оны 03 сарын 13

Дорнод аймгийн зд болоод агентлагийн дарга нарт их асуудал байдаг. Агентлагийн дарга нарын авлига тансаглал худал хуурмаг хууль бус асуудал нь илэрсээр байхад бүх шатанд нь нуун дарагдуулж хамгаалж байна. Энэ нь бүгд нийлж хамтарч хууль бус үйлдлээ хийдэг авлигаа авдагт байна. ххүг ын даргын асуудлууд их бий

2  |  0
Зочин(64.119.20.38) 2025 оны 03 сарын 13

Тендер авч чадаагуй хятад кампаний явуулга ч байж болно Тендерт зовхон хямдыг нь сонгох нь буруу Чанар муу л гэсэн уг

2  |  0
Zochin(202.126.89.9) 2025 оны 03 сарын 13

10%iin Davaa suren baina uur hen baih ve dee Ynen yavdaltai hyn yum aa

5  |  0
Мэдэгч(202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

даваасүрэн, пиншүү Ганбаа, Болорчулуун гурав үнэн асуудалтай шүү

5  |  0
A(202.21.124.21) 2025 оны 03 сарын 13

10-huviin davaa suren tatvaraa abchdee, barigdaad shorond oruul taarnaa hahahahaha

5  |  0
Зочин(185.242.5.99) 2025 оны 03 сарын 13

Авилгаа гадаадад , эх орохдоо бол ойд очиж авдаг моодтой болсон юм байна шүү ер нь.

2  |  0
Томи(64.119.27.23) 2025 оны 03 сарын 13

Энэ тендер ч жинхэнэ авилга яаж з/б-гийг харуулсан тендер болсон доо. Дарханы зам энэ 2 МАН -ыг хэр их авилгачид байдгийг илэрхийлсэн тендер

7  |  0
Naran(103.26.194.203) 2025 оны 03 сарын 13

Учир битүү хардсан, нэргүй юм бичиж байхаар шуудхан нэрлээч дээ.

3  |  1
Даваасүрэн ах минь(103.229.120.19) 2025 оны 03 сарын 13

Алдарт 10%-ийн Даваасүрэнгээс өөр хэн байхав дээ. Сурсан занг сураар боож болох биш дээ. Болорчулуун хэзээний л шуналын тулам, шантаажчин хүн л дээ. Үтэр түргэн баривчилж шалгах хэрэгтэй.

8  |  0
тавинбэх(202.126.88.227) 2025 оны 03 сарын 13

Тавинбэх сайд бас хүн муутай новш юм урд байсан хүнээ тнгэж байдаг

5  |  2
Ах(64.119.27.23) 2025 оны 03 сарын 13

Даваасүрэн ч дээлээ нөмрөх нь тодорхой болж байна. Болорчулуун ч хамт татагдөх нь дээ

9  |  0
Зочин(150.129.141.152) 2025 оны 03 сарын 13

Даваасүрэн болорчулуун хоёр салах биш дээ

8  |  0
b(202.126.90.64) 2025 оны 03 сарын 13

davaarsuren said ni baisan hamt yavsan gishuun ni bolorchuluunaas uur hen bhav de

8  |  0
Close menu