Монгол бөхийн цэцдийн зөвлөлийн хурал болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 05

Монгол бөхийн цэцдийн зөвлөлийн хурал өнөөдөр /2020.09.05/ болж байна. Энэ намрын УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах учраас үүнээс өмнө нэмэлт өөрчлөлтийн саналаа нэгтгэх, бөхийн холбооны маргааныг нэг тийш болгох зорилготой аж. 

Ингээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд Монгол бөхийн цэцээс 200 төлөөлөл хуралдаж, саналаа нэгтгэхээр боллоо. Мөн энэ үеэр улсын харцага Н.Батзаяа "200 бөхийн хуралд 21 аймгаас бөхчүүдээ улсын цол харгалзахгүйгээр тэнцүү квотоор оруулах нь зүйтэй" гэсэн санал гаргасан бол улсын аварга Ч.Санжаадамба аварга "Монгол бөхийн цэцдийн зөвлөлд хаа хамаагүй 80 хүн 200 суудлын ихэнхийг эзэлж байгаа" зэргийг шүүмжилж байв. Мөн хуралд ид барилдаж байгаа бөхчүүдээ оролцуулж саналыг нь сонсооч ээ гэсэн хүсэлтийг ихээхэн тавьж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top