Цагдаагийн шаардлага биелүүлээгүй иргэнийг 250 мянгаар торгожээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан иргэн С-д хариуцлага тооцжээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах) 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ тооцож, 250 мянган төгрөгөөр торгосон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top