Хятад хоолны төрөл зүйл олон, тэр дундаа хуурга хайргууд нь газар газрын онцлогтой байдаг. 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт Хятадын 3000 төрлийн хоол хийж чаддаг робот олны анхаарлыг татжээ. Уг роботыг хөгжүүлөгч Бээжиний Кай-Лиюү компанийн танилцуулж буйгаар робот нь настайчууд болон өөрөө хоол хийж чадваргүй хүмүүст зориулагдсан байна.
Тогооч робот нь Хятад хоолны найман их төрлийн 3000 зүйлийн хоол хийж чаддаг ба хийсэн хоолоо хүргэж өгдөг юм байна. Энэ төрлийн роботыг хоолны газар, зочид буудал, эмнэлэг зэрэг газарт ашиглахад тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд ирээдүйд авто жолоодлоготой машинтай хослуулан шуурхай хоол хүргэлтийн салбарт ажиллуулах юм байна.
Эх сурвалж: CCTV.com
Сэтгэгдэл ( 0 )