Өнгөрсөн сарын 25-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хурал болж Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг өөрийнх хүсэлтээр чөлөөлж байлаа. Хүсээд чөлөөлөгдсөн үү, хүчээр чөлөөлчихсөн үү гэдэг асуулт гарч л байв. Хүүхдийнх нь уурхай, өөрийнх нь авлига гэх янз бүрийн л яриа гараад байсан болохоор тэр шүү дээ. Ерөөсөө төрийн аливаа өндөр албан тушаалтныг чөлөөлөхдөө тэр тусмаа хууль, хүчний албан тушаалтан хийгээд улстөрчид байвал эхлээд олон нийтийн дунд нэр хүндийг нь унагаадаг. Ийм бэлтгэл хангахгүйгээр чөлөөлж орхивол эрх мэдэлтэй тал нь нийгэмдээ муухай харагддаг онцлогтой. Улстөрчдийг шоронд хийхийн өмнө олон нийтийн дунд нэр хүндийг нь барж дуусгахгүй бол эргээд УИХ-д бүлэгтэй намын даргын хувиар эргэн ирж болдгийг Н.Энхбаярын саяхны түүхээс харж болно. Түүнээс хойш аливаа баривчилгаа болгон оршилтой болчихсон юм.
Өнгөрсөн зун Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, “Эрдэнэс Монгол”-н захирал асан Б.Бямбасайхан мөн Да.Ганболд гээд цөөнгүй “том толгой”-той нөхдүүдийг толгой дараалан шоронд хийлээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад толгой хорогдож байна. Дээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид шорон заналхийлж байгааг бүгдээрээ л харж байгаа байх. Эдгээр хүмүүсийг шоронд хийсэн хийгээд хийхээр зэхэж байгаад баярлаж байгаа хүн олон бий. Харин үүний бэлтгэл багагүй хугацаанд өрнөснийг анзаарсан хүмүүс нь мэдэлж л байгаа байх. Ямар хэрэгт холбогдуулж олон нийтэд ойлгуулаад эцэст нь ямар хэргээр ялласан тухай сөхөөд харах юм бол хачин шүү. Тавантолгойн асуудлаар дуудаад машины асуудлаар төгссөн гэх мэтийн л юм бий.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг чөлөөлж түүний оронд Д.Гэрэлийг 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд томилж байлаа. Б.Хурцын тухайд ойлгомжтой. Ц.Элбэгдоржийн итгэлт хүн гэгддэг нөхөр ТЕГ-ыг даргалж байхад засгийн эрх авсан ямар ч хүч зүгээр хараад байхыг бодохгүй. Б.Хурцад ч өөнтөг нь гарсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ тусгай ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх дуулианаар амархан зайлуулсан. Залгаад ажил авсан хүн нь ч өнөөдөр бусдыг тагнаж чагнасан гэх асуудалд унаад байгаа бололтой. Учир нь ойрхноос зарим мэдээллийн сайтаар Авлигатай тэмцэх газраас ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэл нээсэн гээд байгаа.
Чөлөөлөгдөөд 20 ч хоноогүй байхад хэрэг нээгээд, тэгсэнийг нь зарлаад байна гэдэг цаад талдаа тун яаруу байгаагийн дохио л доо. Бас төрийн өндөр албан тушаалтнууд тагнуулж, чагнуулж байсан гэх мэдээлэл албан бусаар цацагдаад эхэллээ. Сангийн сайдын өрөөнд тавьсан чагнах төхөөрөмжөө сольж байгаад баригдсан ч гэдэг юм уу. Ер нь үеийн үед иймэрхүү хар сэр байсаар л ирсэн юм. Тийм ч болохоор төрийн өндөр албан тушаалтнууд ажил авмагцаа өрөөндөө засвар хийгээд байдаг нь тансаглал гэхээсээ илүүтэй ханаа хуулж элдэв төхөөрөмж байна уу гэж шалгаж байгаа хэрэг. Хамгийн тодорхой зүйл бол ТЕГ бол Засгийн газрын удирдлагад байдаг байгууллага. Тэд ТЕГ-ыг өөртөө үнэнч байхыг шаардах нь лавтай.
Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томилоход ЗГХЭГ-ын даргаар өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар ажиллаж байсан юм. Одоо гадуур цацагдаад байгаа мэдээлэлд итгэх юм бол өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Д.Гэрэл таалагдаагүй гэж дүгнэж болохоор байна. Хэрэв үнэхээр Д.Гэрэл төрийн өндөр албан тушаалтнуудыг чагнаж байсан бол үүний захиалагч нь бас л төрийн том албан тушаалтан байж таарна биз дээ. ТЕГ-ын даргыг солих жил орчмын өргөн бэлтгэлд цөөнгүй улстөрчид ч нэгдсэн байж таарна. Хамгийн сонирхолтой зүйл бол өнгөрсөн хэдэн жил Засгийн газар тогтвортой байж ирлээ. УИХ-ын сонгуулиар эрх баригчдыг ард түмэн бараг хуучин хүч чадлынх нь хэмжээнд дахин баталгаажуулсан. Гэвч тос дотроосоо өтдөг номтой. Тийм болохоор ТЕГ-ын экс даргыг ороосон энэ асуудал магадгүй улс төрийн шинэ том хагарал, хямралын “зэс цухуйж” байгаа явдал ч байж болох юм.
Сэтгэгдэл ( 9 )
Юу хэлэх, юуг сануулах гэж ийм зүйл бичдэг юм бол!? Хулгайчуудыг өмөөрөх хамгаалах хэрэг байна уу? Олны үг ортой гэж ярьдаг. Гадаад улсын дансанд олон сая Доллар хийчихээд би мартсан байна лээ гээд хэнэг ч үгүй яриад сууж байгаа хүн гэмтэн мөн шиг л санагдах юм(офшор дансанд)
Оюунэрдэнийн хүн чанар нойль гэнэ. Их аймхай новш гэнэ.
Оюун эрдэнэ нөхрииг тагнах нь зөь.энэ хүн кристиин цуглаан удирдаад л байсан хүн шүү дээ‼️‼️Бас сурсан сургууль боловсрол юу билээ❓Мэдлэг муу учраас нүүр нь улайхгүй худлаа ярьдаг‼️
Гэрэл эт сүүлдээ л буруу замаар будаа тээсэн юм байгах биз, хагарал гарлаа гэж горьдоод хэрэггүй!
Oyunaa hurelbaatar hoyrig tagnah zuv bas nyambaatarig tiimerhuu nuduud gadni alband elseh magalaltai. Iimerhuu nuduud urgelj urvagch bdag yum. Er tegeed tagnuul ajillaj bval turiin esreg gemt hereg bdin avligig tagnuul tooj uzehgui.
Монголоо идсэн хулгайчуудыг маш зөөлөн шийтгэж, оромдож байна. Хөрөнгийг хураагаад буудах хэрэгтэй.
Оюун-Эрдэнэ яагаад тагнаж чангалаа гэж сандраад байгаа юм бол. Үнэхээр буруугүй юм бол юундаа айдаг юм.бол Нотой болоод айж сандраад байгаа юм бна. Ер нь тэгээд тагнуулын байгууллага чинь тагнах л зорилготой биз дээ. Тагнах л ёстой. Оюун-Эрдэнэ бол тийм хүн чанартай, чадалтай мэдлэгтэй хүн биш. Магадгүй өөрөө ч хүнийг тагнах ажиллагаа хийж магадгүй хүн. Хүн гүтгэж ч чадах л хүн дээ
ХУУЛЬ ЗӨРЧИСӨН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.АШИГ ХОЖОО ХАРЖ БУРУУ ЮМ ХИЙЖ,БУСАДЫГ ХОХИРООСОН БОЛ ХОХИНО.
МАНАН бүлэглэлийн захиалгаар баахан гүтгэлэш бичжээ