Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 13-нд Токиод эхлэх Намрын тэмцээний эхний хоёр өдрийн барилдааны оноолтыг 11-нд хийх ёстой. Өнгөрсөн долоодугаар сарын тэмцээнд баруун өвдгөө гэмтээсэн ёкозүна Хакүхо наймдугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн тул барилдах болоогүй гэж "Миягино" дэвжээний нэгэн эх сурвалж мэдэгджээ.
Харин өнгөрсөн тэмцээний эхний өдөр баруун тохойгоо гэмтээсэн ёкозүна Какүрюү сэтгүүлчдэд “Барилдааны бэлтгэл хийж амжаагүй. Бэлтгэл огт ханаагүй байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байсан.
Ингэхээр хоёр ёкозүна Намрын тэмцээнд зодоглохгүй магадлал тун өндөр байгаа юм. Хэрэв барилдахгүй бол 1983 оны Зуны тэмцээнд Чиёонофүжи, Китаноүми хоёр аварга эхний өдрөөс барилдалгүй, ёкозүнагүй башё болсноос хойш 37 жилийн дараа тохиох явдал болно.
Сэтгэгдэл ( 2 )
ёкозүна Хакүхо МУ-ын иргэншилээсээ татгалзаад Япон улсын иргэн болсон биз дээ. Японы бөх барилдана уу байна уу маньд ямар хамаа байх юэ
Японы сонинууд тун удахгүй Монголын 2 аврага зодог тайлна гэсэн байнлээ