Гэр бүлийн хоёр хүнийг БУУДАЖ ХӨНӨӨСӨН этгээд амиа хорложээ

2020 оны 09 сарын 11

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт энэ сарын 09-нд 51 настай, гэр бүлийн хоёр хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

Цагдаагийн байгууллагаас хэргийг үйлдсэн 23 настай Б гэгч этгээдийг эрэн сурвалжилж байсан бөгөөд тэрбээр өөрийгөө хэргийн газраас 20 км орчим зайтай газар өөрийгөө боомилж, нас барсан байсныг олжээ. 

Сануулахад, есдүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороон, хэргийн газраас зугтсан этгээдийг өчигдрөөс цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн юм. Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат, 23 настай, Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай Б (эрэгтэй), 51 настай М (эмэгтэй) нартай маргалдаж, ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sa(202.9.46.178) 2020 оны 09 сарын 11

Hudlaa yarisan bn sh dee tiim shaltgaanii ulmaas teglee geed bsan ezen holbogdogch ni uhaen bhad shuud togtooj chadku tsaana ni uur zahialgatai tom allaga ym bishu

0  |  0
Top