"Таманои" дэвжээний банцүкэг тэмцээний дараа хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Мэргэжлийн сүмо бөхийн "Таманои" дэвжээнд шинэ төрлийн коронавирусний халдвар голомтлон гарч, 19 бөх халдвар авсан талаар бид мэдээлсэн.

Сүмо бөхийн холбооноос тус дэвжээний 28 бөхийг Намрын тэмцээнд орохыг хориглосон билээ.
 


Сүмочдын хувьд банцүкэ гэдэг амьдрал гэсэн үг. Банцүкэгээ дээшлүүлэхийн төлөө л тэд өглөө бүр бэлтгэл хийж, хичээн зүтгэдэг. Барилдахгүй бол банцүкэ буурдаг дүрэмтэй. Тэгвэл Намрын тэмцээнд барилдаагүй "Таманой" дэвжээний бөхчүүдийн банцүкэг ирэх тэмцээнд хэрхэн тогтоох вэ?

Озэки асан Точиазүма буюу Таманой оякатагийн удирддаг энэ дэвжээ 28 бөхтэй том дэвжээ. Халдвар авснууд нь гэмтэлтэй бөхтэй ижил гэж үзлээ гэхэд үлдсэн 9 бөх яах болж байна? Гэмтэл бэртэлтэй биш мөртлөө цар тахлын улмаас барилдаагүй тэд зиндаа буурвал яах вэ? Жюүрёогийн 7-д байгаа манай Азүмарюү, 14-т бичигдсэн Фүжиазүма яах болж байна гэсэн асуултууд гарч байгаа юм. Энд макүшитагийн 2-т Ширайиши, 6-д бичигдсэн Ичики гэсэн сэкиторид ойрхон бөхчүүд ч бий.

Сүмо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Исэгахама ояката энэ талаар “Одоохондоо тэгнэ, ингэнэ гэсэн шийдсэн юм алга. Тэмцээний дараа болдог банцүкэг тогтоох хурал дээр л ярилцан, хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй” гэж тайлбар өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top