Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаар тушаалаар 40 хуульчийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх үүргийг хүлээдэг байна. Харин мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрлөө цуцлуулсан эдгээр хуульч нь гурав ба түүнээс дээш сараар татвараа төлөөгүй аж.
Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг шат дараатайгаар зохион байгуулах тул гишүүний үүргийн зөрчилтэй хуульчдыг зөрчлөө арилгахыг Монголын Хуульдын холбооноос анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 2 )
nersiin jagsaalt n haana ba we
zuv. muu huurnuud avilga avaad , deeresni tatvaraa tulkui . yostoi huurnuud