Хуульчдын холбооноос татвараа төлөөгүй 40 хуульчийн эрхийг хаслаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 12

Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаар тушаалаар 40 хуульчийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг бөгөөд эдгээр хуульч нь гурав ба түүнээс дээш сараар татвараа төлөөгүй болно.

Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос шат дараатайгаар зохион байгуулж ажиллана. Иймд гишүүний үүргийн зөрчилтэй хуульчдыг зөрчлөө арилгахыг анхаарууллаа. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МХХ(150.129.141.41) 2020 оны 09 сарын 12

Хуульч л юм бол хуулиа унш. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байгаа

0  |  0
Зочин(202.126.90.136) 2020 оны 09 сарын 12

Яахөараа холбоо эрх хасдаг бнаа. Сайн дурын олон нийтийн байгууллага бишүү.

0  |  0
Top