АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.
Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.
Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх мягмар /2020.09.14/ гарагт болно. Шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
ХААНААС НЬ ХАЛЬТРААД ГУЯНД НЬ ГЭГЧ БОЛЖ БАЙНА ДАА. ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ ХҮНД ГАЙ БОЛДОГ ИХ Л НҮГЭЛ ХИЙСЭН ХҮН ЮМ ДАА. АРГА Ч ҮГҮЙ БИЗ ДЭЭ. ЭХ ОРНОО ЗАРАХААР
Тэр харуулуудыг бишээ. Хамтран авилга авсан хүмүүсийг нь шүүгээ чээ. Шүүгч нараа