Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээж, Ж.Эрдэнэбатын хурлыг товлолоо 

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 09 сарын 12

Нэгэн цагт төрд зүтгэж, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхдөд анхан шатны шүүхээс ял оноосон билээ. Тэд өөрсдөд нь оноосон ялыг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн байдаг. Өнгөрсөн мягмар /2020.09.08/ гарагт УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дэнсэлсэн ч түүнд оноосон 5.5 жилийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Харин шүүх бүрэлдэхүүн яллагдагч Н.Номтойбаярыг хяналтын шатны шүүхэд хандах эрхтэй гэж үзжээ.

Тэрбээр давж заалдах шатны шүүх хуралдаа цахимаар оролцсон. Одоогоор хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж, шүүхээс ял сонссон түүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирэх долоо хоногт товлоод байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хурлыг ирэх мягмар /2020.9.15/ гарагийн 09:00 цагт товложээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaya(202.126.90.70) 2020 оны 09 сарын 12

sullahgvi blgvidee buruu zvil hcheed nowshnuud dandaa dawj zaaldana gehiin 6n jil ch bagadna

0  |  0
Иргэн (150.129.143.185) 2020 оны 09 сарын 12

Ж.ЭРДЭНЭБАТЫГ СУЛЛАХ ЮМ БОЛ МОНГОЛЫН ХУУЛЬ, шүүх ДАМПУУРСАН нь илт болно...

0  |  0
Top