Улсын Онцгой комисс ХӨЛ ХОРИОГ СУНГАХ эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр /2020.09.14/ 10:00 цагт товлосон билээ. Тэгвэл одоогоор Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан эхлээгүй байна.

Энэ удаагийн хуралдаанаар маргааш /2020.09.15/ дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн цар тахлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөөд байна. 

Харин Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм. Хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товлоод байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.148.48) 2020 оны 09 сарын 14

ene tenegt helhed ard tumen yun deg jurmaa martaj olnoor thuglarch kinonii buun mask gui thuglaan ene mangar haana ajil .d bna

0  |  0
Top