"Агнуурын амьтан" гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй амьтныг хэлдэг. Тэгвэл Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглодог. Тодруулбал,
Жил бүрийн
- Арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг,
- Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, шар үнэг, хярс үнэг, бараан хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрэн, мануул мий, хотны үен, цагаан үен, чандага туулай, бор туулайг,
- Аравдугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд урт сүүлт зурам, тарвагыг,
- Хоёрдугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Заарт хархыг,
- Арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд халздай доргыг агнах, барихыг хориглоно.
Сэтгэгдэл ( 0 )