МҮБХ-ны ТЭРГҮҮНИЙГ сонгох "Их Эе" хойшилжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2020.09.05-нд болж, Цэцдийн зөвлөлийн 47 гишүүний шийдвэрээр МҮБХ-ны ээлжит V "Их Эе"-ийг 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар товлосон юм. 

Тэгвэл энэ бямба гаригт болох байсан "Их эе" буюу МҮБХ-ны тэргүүн сонгох хурал тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна.

Цэцдийн зөвлөлийн хурлаас "Их Эе"-ийг зохион байгуулахад бэлтгэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгосон ба ажлын хэсгийн ахлагчаар Дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар сонгогдсон юм. 

Сануулахад, МҮБХ-ны 2020.04.13-нд болсон Тэргүүлэгчдийн хурлын үеэр тус холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ба өдгөө МҮБХ-ны тэргүүний түр орлон гүйцэтгэгчээр дэд тэргүүн Ц.Магалжав ажиллаж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top