-Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг "ӨНӨӨДРИЙН СЭДЭВ"-ээр онцолж байна-
Анхан шатны шүүхээс тус бүрдээ ял сонссон гурван "ЭРДЭНЭБАТ"-ын нэг нь өнөөдөр /2020.09.15/ давж заалдаж байна. Түүнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Түүнчлэн төрийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хязгаарласан юм. Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат анхан шатны шүүхээс оноосон ялыг эс хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн байдаг.
Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар оролцож байгаа юм.
Тэгвэл анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан, өмнөх парламентад АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хурлаа хүлээж байна. Хэдийгээр түүнд анхан шатны шүүхээс ял оноосон ч давж заалдахаа мэдэгдсэн тул ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжинд саатуулж байгаа билээ. Түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх үндэслэлээр ялласан байдаг.
Харин гуравдахь "ЭРДЭНЭБАТ" бол "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат юм. Шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оноож, эхнэрийг нь цагаатгасан. Учир нь, шүүх бүрэлдэхүүн Б.Эрдэнэбатыг бусдыг залилсан хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэсэн үндэслэлээр долоон жилийн ял оноосон юм.
Сэтгэгдэл ( 7 )
Ж.Эрдэнэбат өширхөл, хонзогнолын тэмцлийн золиос. \\Үндсэн хуулийн том зөрчил үүсгэсэн \\энэ бол эмзэг асуудлын үргэлжлэл\nД.Эрдэнэбат Эх орон ч сэтгэлийн болон хөгжлийн бодлогын хохирогч болон шийтгэгдсэн улс төрч юм. мэдээлэлийг буруу дэвэргэвэл ийм л хохирогч, ялтан болон хувирч байгаагийн тод жишээ шүүх алдаагаа засах буй заа...\nБ.Эрдэнбат Бүтээн байгуулагч улс төрч санхүүгийнхээ асуудлыг зөв зохицуулж чадалгүй хохирогч болсон хүн. эдгээр хүмүүсийг шоронд хийх нь ямар учиртайг би үл мэдмой. мөнгө төгрөгний хохиролтой бол төлбөрийг барагдуулуулах үйл ажиллагааг зохион байгуулах нь ашигтай
Ял нь бага бна!
Хууль ёсыг мэдсээр байж ийм гэмт хэрэг өдүүлсэн өөрсдийн нь хохь,харинч хөнгөн ял өгч хөрөнгө хураагаагүй нь харамсалтай,нөгөө талаар ийм луйварчдыг мэдсээр байж төрд гаргахаар нэрийг нь дэвшүүлсэн улс төрийн нам нэртэй авилгачдын үүр уурхай ,бас тэднийг хөөрцөглөн дэмжиж санал өгсөн сонгогчдын ч буруу их байна,цаашдаа бодох л асуудал
Жинхэнэ хэрэгтэнгүүд төрийн ордонд төрийн өндрүүд байна даа цаана чинь эд нар чинь туг тахихчид хөөрхий.
Шуналтай хулгайчийн хөрөнгийг нь хурааж аваачээ. Шоронд ял эдлэх жил нь бага байнаа. 30 жил насаар нь хорь
хулгайчуудаас болж улс минь хятадын гөлөг боллоо доо...хөрөнгөө хураалгаж цаазлуул\n
Э-гээр эхлэсэн авилгачид зөндөө бна, эд нарын араас М.Энхболд Элбэгдорж гээд хөвнө...