Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.09.15/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Өнгөрөгч долоодугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шүүгдэгч нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Өнөөдрийн хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар хуралд оролцож байгаа юм.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.
Хэргийг сануулахад, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл ху гацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Ялы нь нэм