ШУУРХАЙ: Ж.Эрдэнэбатын ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР үлдээлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.09.15/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар оролцлоо. 

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.  

Өнгөрөгч долоодугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатад  зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шүүгдэгч нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Хэргийг сануулахад, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл ху гацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.126.90.118) 2020 оны 09 сарын 15

Монголын шүүх карманы шүүх болжээ

0  |  0
Z(202.9.46.174) 2020 оны 09 сарын 17

Болж болж

2  |  0
zochin(49.98.145.29) 2020 оны 09 сарын 15

utsan guugluud hohnee uur.n tolgoigui mungu tansag suudald durtai uls hohne gehees utsan guugel yal n baga bna

1  |  0
badarch(192.82.75.185) 2020 оны 09 сарын 15

ene erdenebat yamarch noloogvi hvn yum da zvgeer l bastaan baij de

0  |  0
Top