Цэцэрлэгийн шилэн хаалганд хүүхэд дарагдаж, гэмтэлд хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэр бүхий цэцэрлэгийн шилэн хаалга хүүхэд дээр унаж, гэмтээжээ.

Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасагт шилэн хаалганд дарагдаж, гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Шалгалтын явцад "Туул ван" хотхонд оршин суух хаягтай, 3 настай хүү цэцэрлэг дээрээ байхдаа хаалганд даруулж, гэмтсэн болох нь тогтоогджээ.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Одоогоор гэмтсэн хүүхдийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top