Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”
Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж байсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт өнөөдөр (2020.09.19) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд Барбадосын” Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдах билээ.
Хэдхэн цагийн өмнө “title eliminator” буюу хэн ялсан нь WBC холбооны 57,2 кг жинд дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрх авах тун чухал тулаанд оролцох хоёр боксчин жингээ үзүүллээ.
Манай Төгсөөтэй тулалдах К.Брийди нь энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “Soldier” (Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан, одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм.
Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу манай Н.Төгсцогтоос жижиг биетэй, чац бага тамирчин байна.
“Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.
Энэ оройны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас ( Төгсцогт-Брийди нар баримжаалбал 19:00 цагаас орчимд рингэнд гарна) шууд дамжуулан үзүүлэх юм.
Монголын цагаар бол есдүгээр сарын 20-ны өглөөний 9 цагаас шууд дамжуулалт эхэлнэ гэсэн үг. Тулааны шууд дамжуулалтыг Монголын үзэгчид Юнивишнийн Unilive88 сувгаар болон LookTV шууд дамжуулалтын сувгаар үзэж болох ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Үнэн хэлж байна энд үлбэгэр гавьтай цохилтгүй хөдөлгөөн муухан байсан шүү өмнөхөөс
Amjilt
Har tamhi huuhen moriitei togloomond orchihson biye tooson amitan bolson tegeed naiziigaa hurtel bi l boxchin gesen shig huh nyats boltol zodson bsn shd.Sur zar bolj toglohdoo ih doojoogui toglodog yum bnlee
Хожигдож алав даа Төгсөө минь, сүүлийн үеийн 2-3 тоглолтонд хүчтэй гэх юм юу ч харагпахагүй л байгаа шүү, нэг л үлбэгэр сул
Хожигдож алав даа Төгсөө минь, сүүлийн үеийн 2-3 тоглолтонд хүчтэй гэх юм юу ч харагпахагүй л байгаа шүү, нэг л үлбэгэр сул