Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр боллоо

2020 оны 09 сарын 21

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ долоо хоногт /2020.09 сарын 20-22/ ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.


“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан Батламж жуух солилцсон тухай протоколд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өнөөдөр /2020.09.21/ гарын үсэг зурлаа.

2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөннхийлөгч Х.Баттулга нарын “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай Батламж жуух бичиг солилцсоны протоколд ийнхүү гарын үсэг зурлаа. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр боллоо гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров мэдээллээ.

Хугацаагүйгээр байгуулсан энэхүү гэрээний дагуу талууд тогтвортой, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(150.129.143.210) 2020 оны 09 сарын 22

Энэ Н.Энхтайван Сайд цэвэр Монгол хүн мөн үү ? Монголоор акценттай ярих юм

0  |  0
Нямцэрэн(64.119.23.101) 2020 оны 09 сарын 22

Joke joke. Оросоор илтгэл чадах хэмжээний хүн саыд болго л доо боловсролгүй Хүрэлсүх ээ чиний боловсролгүй тэндээ л биз

0  |  0
Top