Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайрагдсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр (2020.09.21) 14:42 минутад цагдаагийн байгууллагад өгчээ.
Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад 15 настай эмэгтэй хүүхэд сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж дайруулсан байжээ.
Охин ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )