“Cпутник-V” вакцин боловсруулсан ОХУ-д талархал илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай есдүгээр сарын 21-нд албан ёсны хэлэлцээ хийсэн байна.

Энэ үеэр ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ.

Мөн хоёр улсын Гадаад харилцааны сайдууд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, НҮБ болон бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Ковид-19 халдварын тархалтын эсрэг эрчимтэй арга хэмжээ авч, “Cпутник-V” вакциныг боловсруулж, өөрийн улсынхүн амын төдийгүй бусад орны ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд Оросын талд баяр хүргэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top