Тавхан жилийн өмнө. Дөрөвхөн настай бяцхан охин хойд эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарч байлаа. Охины үхэлд хойд эх Г.Маралмаа, түүний эцэг Т.Цогт нарыг буруутгаж, шүүхээс ялын дээд хэмжээг оноосон. Хамгийн сэтгэл эмзэглэж, зүрх өвдмөөр нь тэр бяцхан охин амьсгал хураахынхаа өмнө "Аав аа, миний буруу" гэж хэлсэн байдаг. Эвий дээ, тэр бяцхан амьтны буруу гэж юу байх вэ дээ. Түүний хэлсэн үгийг бодохоор одоо ч сэтгэл өвддөг.
Гэтэл хоёрхон хоногийн өмнө есөн настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдлаа. Охин олон удаагийн хуучин гэмтэлтэй, тэр нь бороолж эдгэрсэн байсан нь тогтоогджээ. Харин үхлийн шалтгаан нь сонсохоос ч халширмаар, бичихээс ч өр өвдмөөр ДҮГНЭЛТ.
Хойд эцгийнхээ байнгын зодуур, дарамт, хүчирхийлэлд байсан охин амьд үлдэхийн төлөө, амьдрахын тулд өмнө нь гэрээсээ хүртэл зугтаж байж. Эцсийн мөчид өөрөө эмч дуудаж, эмнэлгийн машинд амьсгал татаж шүү дээ. Нас биед хүрсэн эр есхөн настай жаахан охины хавиргыг нь хугалж, нарийн болон бүдүүн гэдсийг нь цоортол зодсон гэж бодохоор л... Үнэхээр байж суух газар олдохгүй юм. Тэр лав хүн биш, АРААТАН байх.
Охин цовоо, сэргэлэн. Дэврүүн хүсэл мөрөөдөлтэй нэгэн байсан талаар ангийн багш нь ярьжээ. Даанч тэр амьдарсангүй, амьдрах хувьгүй байж. Тэр охин өөрөө өөрийгөө хамгаалах гэж оролдсон, амьдрах гэж тэмүүлсэн. Харин түүнийг хэн ч хамгаалсангүй. Төрсөн эх нь хүртэл хайхарсангүй. Есөн настай охиныг нь хамтран амьдрагч нь зодож, дарамталж эцэстээ аминд нь хүрчихээд байхад тэр араатнаа өмөөрөөд сууж байдаг ЭХ ХҮН байдаг юмсанж.
Мэдээж, талийгаач охины ээж ч бас хохирогч гэдэгтэй санал нийлнэ ээ. Гэхдээ тэр өөдсийн чинээ жаахан охиноо хамгаалах байсан. Ядаж л хөдөө эмээ, өвөө дээр нь аваачиж өгөх ёстой байлаа. Даанч тэр ээжид ухаан дутжээ. Хоёр жилийн турш охинд нь хүнд болон хөнгөн гэмтэл учруулж, хүчирхийлж байгааг нь мэдсээр байж ямар ч үйлдэл хийгээгүй, хамгаалаагүй гэж бодохоор өмнөөс нь гомдоод байх юм. Үнэхээр хэлэх үг олдохгүй нь. Тэр бяцхан зүрх үүрд нойрсох хүртлээ хүчирхийлэлд байсан болж таарлаа. Өр өвдөөд байна, бурхан минь...
Сэтгэгдэл ( 8 )
Зургийг нь цацах хэрэгтэй \n
baliar abgai.ter abgai uv ytidag um bol doo
яадаг муу новш вэ. зургий нь цацаач
nowsh ymaa eej ni gedeg teneg mal ergui bol vheh geed bsan ym bh daa erees bolj uuruu bish hvvhed hohiroloo hairan ami
Иймэрхүү гаж донтонгуудыг харин би үгүй хийж чадна шүү
Иим хүн чононуудыг шууд алж байх хэрэгтэй бнаа
МОНГОЛДОО ХЭЭЭ НЭГ ТАЙВАН САЙХАН АМЬДРАХ ЦАГ ИРЭХ ВЭ? ТӨРИЙН ГУРВАА ??????????
АРААТНЫГ ЦААЗЛААД АВГАЙГ ШОРОНД ХАТАА ИЙМЭРХҮҮ АРААТАНГУУД МАНАЙД ХОГ НЭГЭЭРЭЭ БАЙГАА ТИЙМЭЭС НЭГ ЖИЛИЙН ХУГЦААТАЙ АЯН ӨРНҮҮЛЖ ЭНЭ БАЛИАР НОВШНУУДЫГ УСТГАЖ УЛС НИЙГМЭЭ ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ