Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр болох бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.
Энэ хуулиар, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг Цэц ийнхүү хянан хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )