“Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал зохион байгуулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А/170 дугаар тушаалаар Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг 2020 оны 10 дугаар сарын 03 -ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ
1. Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийг батлах;
2. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох;
3. Өмгөөлөгчдийн Ёс зүйн дүрмийг батлах;
4. Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох;
5. Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох;
6. Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох;
7.Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах;
8. Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Сэтгэгдэл ( 0 )