Ардын хувьсгалын 100 жилийн ойн ЛОГО БҮТЭЭХ уралдаан зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Соёлын яамнаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон брэндбүүк бүтээх уралдаан зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

Зорилго: 

Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан лого, брэндбүүк бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.

Ерөнхий шаардлага:
 

  • Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай байх;
  • Дүрслэлийн шийдэлд үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан шингээсэн байх;
  • Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
  • График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
  • Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
  • Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
  • Бүтээлийн тайлбарыг хавсаргасан байх;
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;


Брэндбүүк нь албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.

Уралдааны хугацаа:

Уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Соёлын яамны байранд хүлээн авна. Файлаар munkhtsetseg@moc.gov.mn uyanga@moc.gov.mn цахим хаягт ирүүлэх ба хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Шалгаруулах журам:

Уралдаанд ирүүлсэн материалыг комисс шалгаруулж, дор дурдсан байр эзлүүлэн шагнана.

Нэгдүгээр байр 1 - /4.000.000 төгрөг, батламж/

Хоёрдугаар байр 1 - /2.000.000 төгрөг, батламж/

Тусгай байр 2 - /тус бүр 1.000.000 төгрөг, батламж/

Жич: Ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй ба нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Соёлын яам эзэмшинэ. Мэдээллийг 99105938,91097828 утсаар холбогдон авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top