Монголын морьт харваачид ОНЛАЙНААР өрсөлдөнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас өнөөдөр /2020.09.24/ мэдээлэл хийлээ.

Ирэх амралтын өдрүүдэд буюу 26-27-ны өдрүүдэд  Жаргалантын ам, Чингисийн хүрээ цогцолборт “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг зохион байгуулах ажээ. 

Цар тахлын онцгой үе ч аялал жуулчлалыг сэргээхэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь зөв гэж тус газраас үзэж буй. Гэхдээ нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын наадмыг онлайнаар зохион байгуулах юм байна.

“Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа энэ жил зохион байгуулагдах гэж байна. 

Хөл хорионы үеэр гаднын тамирчид оролцох боломжгүй. Тиймээс Олон улсын морьт харвааны холбоотой хамтарч онлайнаар зохион байгуулна.

Есдүгээр сарын 26-ны өдрийн тэмцээнд дотоодын тамирчид оролцож, гурван төрлөөр аваргаа шалгаруулна. Шалгарсан есөн тамирчны оноолт, дүн, тэмцээнийх нь материал Олон улсын морьт харвааны холбоонд хүргэгдэж,  дүгнэгдэнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top