Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооноос өнөөдөр (2020.09.24) энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарласан ч удалгүй тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Өнөө жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрч, допингийн шинжилгээ өгсөн 16 бөхийн гурваас нь хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл олонд ил болсон. Хэдийгээр шинжилгээний дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч нэр дурдагдсан бөхчүүдээс аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нар өөрсдийнх нь сорьцоос допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрөөд байгаа.
Тухайлбал, Н.Батсуурь аварга 2020.09.14-нд мэдээлэл хийж, өөрийнх нь шинжилгээний хариу эерэг гарсныг хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан. Гэхдээ тэрбээр "Предизин" гэх зүрхний эмийг зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж хардаж байгаа гэдгээ онцолсон.
Тэгвэл түүний мэдэгдлийн араас Улсын арслан Р.Пүрэвдагва мөн л шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, хүлцэл эрсэн билээ.
Улсын арслан Р.Пүрэвдагва Paparatsi.mn сайтад тайлбар өгч, “Бөх сонирхогчид намайг мэдэх байх. Би Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслалгүй хийж ирсэн. Сүүлийн 2-3 жилд хөлний бэртэл сэдэрсэн. Барилдаж байгаа хүн үүнийгээ нуух, хаах зүйл байсан. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Үүнээс болсон юм шиг байна. 100 жилийн ой болох гэж байгаа энэ торгон агшинд зуунд нэрээ мөнхлөх боломжийг алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Би санаатай хэрэглэх хүн биш. Ер нь залуучууд, бөхчүүд минь хайнга, болгоомжгүй байдлаас болж ийм асуудалд холбогдож байна. Бөхчүүд рүү хандсан допингийн талаарх нарийн мэдээлэл үнэхээр дутмаг байдаг. Бид дур сонирхлоороо л барилдаж байгаа. Бидэнд хандсан сургалт, семинар алга. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” гэсэн ярилцлага өгч байв.
Сэтгэгдэл ( 9 )
Ene. Drooping. Gedeg. A. Cykhbataac. Ekhtei. Shyydee. Ene. Cykhbat dalai. Dayan awarga Kharin ni. Ecekhbayar Bol. Ynenkhyy. Dark han. Awarga daa
Бүгдээрээ допинг хэрэглэ
Ugaasaa l arslan tsolnii bolzold hureegui gesen ug uu? Ulsad turuu avaagui ym bol uu?
eldev shalrag toochood hereggui.Ta nar niigmiin umnu huleesen garoutslagatai, tuuniig dagaj murduh yostoi.Tsoloi huraalgaad 2 jil barildah erhed hasuul.
Hul uvduud 1 asperin shaasan l genedee
БӨХӨӨ ХАЙРАЛДАГ ДЭЭДЭЛДЭГ АРД ТҮМЭН ГЭЖ ТАРХИ УГААДГАА ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ДОПИНГООС Ч ДОЛООН ДОР ЮМ БӨХЧҮҮДЭЭС ГАРАА БИЗ ДЭЭ? ЮУГИЙ НЬ ХАЙРЛАХАВ
Hereglesen geed helchiheer hetsuu ugui geheer ard tumend ner nuuree barchih geed bdag hamgiin shildeg arga bol hool und, bertej gemtej emchluulj bsan em tariand buruugaa chihej ulaan nuuree awch uldeh arga boloo yu da, eniig ni mongoliin ard tumen zuv unenee hellee Er hun gej urgumjluh.......
Манай Пүрэвдагва өндөр цолыг ч гэсэн бас л нохойтож байж авсан шүү дээ.
Тэр допинг шахсан бөх хэний хэн бэ гээл засуул нь ууцан дээр алгадаад гаргадаг болжээ. Бас наадмын үеэр бөхчүүд даваа унаагаа тооцохдоо дан нэг даваагаар бууруулж эрсдлээ тооцож сурмаар болж байна. 4 давсан бол дуугай начинтай гэдэг ч юмуу.