Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Бөөгийн домог" роман Италид хэвлэгджээ Ромын “ТААМ” хэвлэлийн газраас “Бөөгийн домог”-ийг орчуулан, хэвлэсэн байна.
Одоогоос 10 жилийн өмнө монголчуудын хүртээл болж байсан уг бүтээл нь хүн төрөлхтний хамгийн эртний шашин шүтлэг болох бөө мөргөлийн тухай монгол хэлээр бичигдсэн анхны роман гэгддэг.
Зохиогч романаа туурвихын тулд гурван жил дараалан Байгаль нуурыг зорьж, судалгаа хийсэн ба бөөгийн амьдралын түүхээр дамжуулж, Байгаль нуур орчмын буриад зоны мөхөл, дарлагдалт, хайр дурлалын сэдвийг хөндсөн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )