Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүний гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулсан тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /Залилах/ заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУлсын иргэн Лью Тинг Хуа, Жун Хуа, Еэ Тин нарт,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /Залилах/ заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУлсын иргэн Жан Хун Чан, Вула, Ли Жиa Сэнг, Ниу Жи Хэнг, Ю Жи, Жау Донг Линг, Пан Жин, Лю Жун Вэй, Ян Гуй, Бай Жун Лиан, Ли Янг, Лю Чианг нарын 15 хүнд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны есдүгээр дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлон зарласан.
2020 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн шүүх хуралдаанд шүүгдэгч Жан Хун Чаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүгдэгч Лью Тинг Хуа нарын 15 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
800 хужаа юуболсон бэ\n