Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийнхэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар ярилцав.
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нийгэмлэгийн гишүүн орнуудын туршлага” сэдэвт олон улсын судалгааны 2 дугаар онлайн бага хурлыг Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгээс зохион байгууллаа.
2020 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болсон тус хуралд БНСУ, ОХУ, Энэтхэг, Филиппин зэрэг 21 улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын төлөөлөгчид “Монгол Улс дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний төлөв, байдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )