О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 10 жингийн ангилалтай боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25


"Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998” Азийн наадмын мөнгө, “Бусан-2002” Азийн наадмын алтан медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” Олон улсын тэмцээний тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 16-18-нд Спортын төв ордны “А” зааланд болно.

2009 оноос хойш тасралтгүй болсон энэхүү тэмцээн өмнө нь залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулагдахаар болжээ. 

Тэмцээнд оролцох тамирчид, дасгалжуулагчид заавар, хөтөлбөртэй танилцана уу!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top