Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь сургууль орчимд хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр "School traffic police" сэдэвт эцэг эх, асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалтыг анх удаа зохион байгууллаа. Улмаар эцэг эх асран хамгаалагч нарыг сургагч багшаар бэлтгэн батламж гардуулан өглөө.
Сургалтын гол зорилго нь сургууль орчимд хүүхдийг гарцаар аюулгүй гаргах арга тактик болон анхаарах асуудлын талаар модуль сургалтыг зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль орчмын бүсэд хүүхэд зам тээврийн болон гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол 60-70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч өдөр ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж зам тээврийн осол хэрэг гарссар байгаа юм. Иймд замын цагдаагийн ажилд маш дөхөм болж байгаа эцэг эхийн эргүүл буюу "School police" сургаж мэргэшүүлэх шаардлагатай болж байгаа тул энэхүү сургалтыг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )