Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаярын давж заалдсан ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ байна

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Нэгэн цагт төрд зүтгэж, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхдөд анхан шатны шүүхээс ял оноосон билээ.

Тодруулбал, Засгийн газрын тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат хийгээд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нарт ял оноогоод байна. 

Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээс ял сонссон дээрх нөхдийн гурав нь давж заалдаад байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 08-нд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дэнсэлсэн ч түүнд оноосон 5.5 жилийн ялыг хэвээр үлдээсэн бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 15-нд болж, мөн анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Г.Солтанд оноосон гурван жилийн ялыг хэвээр үлдээв.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан нарын ялыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажаагүй байна. Уг шийдвэр албажиж ШШГЕГ-т ирсэн тохиолдолд тэднийг аль хорих ангид ялыг нь эдлүүлэх нь тодорхой болох аж.

Одоогоор дээрх гурвыг давж заалдах шатны шүүхийн товоо хүлээж байгаа бусадтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжин буюу 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэргэжлийн хүн(202.179.27.85) 2020 оны 09 сарын 28

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрдэс баялгийн хулгайч нарт ёс төдий чл өгсөн бөгөөд хохиролыг төлүүлэх ямарч шийдвэр гараагүй. Одоо саарал жагсаалтын шалгалтыг өнгөрөөж байгаад дээд шүүхээс хэрэгсэхгүй болгохоор тохироод хүлээж байна гэсэн таамаглал их өндөр магадлалтай тул ийт үйлдэл хийгдвэл тэр дор нь тухайн байгууллагад мэдэгдэхээр бэлтгэл хийгдсэн гэж олныг төлөөлөгчид мэдэгдэж байна. \n

0  |  0
Мэдээ юу мэдрэл үү(103.57.95.63) 2020 оны 09 сарын 28

Юу бичээд байгаа эргүү вэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажаагүй бна гэнэ үү. Бичих юм олдохгүй байна уу. Шийдвэр гарсан бол бичгээр гарах нь тодорхой. Инээдтэй эмгэнэлтэй юм аа. Хорих ангид хувиарлаагүй бна гэж бичээжээ. Юу ч хэлэх вэ дээ. Ийм сэтгүүлч гэж байх уу.

0  |  0
Мэдээ юу мэдрэл үү(103.57.95.63) 2020 оны 09 сарын 28

Юу бичээд байгаа эргүү вэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажаагүй бна гэнэ үү. Бичих юм олдохгүй байна уу. Шийдвэр гарсан бол бичгээр гарах нь тодорхой. Инээдтэй эмгэнэлтэй юм аа. Хорих ангид хувиарлаагүй бна гэж бичээжээ. Юу ч хэлэх вэ дээ. Ийм сэтгүүлч гэж байх уу.

0  |  0
Top