Бага насны хүүхдийн хүчирхийлэл... Энэ сэдэв Монголын нийгэм дэх хамгийн эмзэг асуудал болсныг ойрын үед гарсан хүний санаанд багтамгүй хэргүүд, тоо баримт харуулах боллоо. Есөн настай охин хойд аавдаа зодуулж нас барсан хэрэг хүн бүрийн сэтгэлд зүү шивэх шиг харуусал мэдрүүлснээс хойш бага насны хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хууль журмыг чангатгах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал улам бүр чухал болж байна.
Хуульч Р.Булгамаа яг энэ асуудалтай холбогдуулан төрийн зүгээс үнэхээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг дорвитой алхам хийх цаг болсныг сануулсан ноцтой мэдээллийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь анхаарлын төвд орж ирээд байна.
Түүний өөрийн фэйсбүүк хаягтаа нийтэлсэн мэдээллийг хүргэж байна.
Хуульч Р.Булгамаагийн зурвас буюу ХҮНД ӨДӨР БАЙЛАА
ХҮНД ӨДӨР БАЙЛАА...
Яг өнөөдрийн байдлаар бусдын гарт амь насаа алдсан өсвөр насны гурван охин, бэлгийн хүчирхийлэлд өртсөн долоон охины хэрэг дээр хохирогч охидын өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Ковид-19 цар тахлын хөл хорионы үед өвөө, эмээ дээрээ байсан бяцхан охин таван сарын турш өвөөдөө хүчиндүүлж байжээ. Өнөөдөр бяцхан охины мэдүүлэгт хагас өдрийн турш хамт суулаа. Өглөө цагдаагийн хэлтэс дээр байцаагч руу орохын өмнө бяцхан охин би таньд 2 өдөр зурсан зураг, бүтээсэн цэцгээ бэлэг болгон авчирлаа. Та намайг хамгаалж чадна гэж надад амлаач гэсээр хоолой чичигнүүлэн бэлгээ өгөхөд ямар хүнд байв аа. Тэнгэр газар нийлэх шиг л сэтгэл сэмрээд явчихлаа. Бэлэгээ нээхээс зүрх шимшрэм. Бэргэж бэргэж ажлаа дуусган гэртээ ирээд аажуухан уутнаас нь гаргаад захианаас эхэллээ. Нандигнан боосон энэ захиаг унших агшинд нүдэнд нулимас бүрхээд үнэхээр амаргүй.
Энэ мөчид нэг л зүйл илүү их санааг минь зовоож байна. Яаж бид хүүхэддээ аюулгүй нийгмийг бий болгох вэ. Ядаж тэдэнд сэтгэлийн хүнд гэмтэл, шархаа даван туулах сэтгэл зүй, эрүүл мэндийн цогц үйлчилгээний талаар хуулинд нэн тэргүүнд тусгуулах юмсан. Гэмт хэрэгтэн хариуцлагаа хүлээгээд явлаа гэхэд хохирогч хүүхдүүдээ гэмт хэрэгтэн хэзээ нэгэн цагт гарч ирээд амь нас, эрүүл мэндэд минь эрсдэл үүсэх вий дээ гэсэн аюул айдасгүй, сэтгэл санаа нь амгалан байх тийм л орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм байна.
Өнгөрсөн 7 хоногт мөн амаргүй захидал хүлээж авсан. Ээжийгээ 3 жил Солонгост ажиллах үед хамар хашааны ахын хүчирхийлэлд өртөж байсан охин. Захианыхаа төгсгөлд;
Ээжийн минь явуулж байсан 500$-с илүү ээжийхээ энгэрт 5 минут эрхлэх нь илүү үнэ цэнэтэй. Өнөөдөр би ээждээ ч гомдож, үзэн ядаж байна амьдрах ч хүсэл алга гэж сэтгэлийн үгээ төгсгөсөн байсан.
Миний дүү ухаантай байгаарай. Ээжийгээ үзэн ядаж болохгүй. Ээж нь амьдралын эрхээр чамайг орхин явж, хүний нутагт боолын боол болж ажиллаж байгаад ирсэн. Ээжийгээ битгий буруутгаарай гэж ятгаж аргадахын наагуур суухад ямар хүнд байсан гээч. Охин одоо ээжийгээ ойлгож эхэлснээ илэрхийлсэн. Ээж ч өмгөөлөгчөө яаж ингэж охины минь хандлагыг өөрчилж чадав аа. Та яг юу гэсэн вэ гэсээр мишээл тодруулан баярлалаа гэсээр ирсэн.
Хүүхдүүд ээж, аавтайгаа элэг бүтэн байх нь хамгийн эрхэм, аз жаргал юм.
Хуульч Ринзааны Булгамаа
Сэтгэгдэл ( 28 )
Монголчуудаа сэтгэцийг үзэж болохгүй юм байхдаа эрүүл биш байна шүү энэ хүмүүсүүд
донотой өвгөний чалх малх нь муудаггүай юмуу гадаадад бол шууд цаазалдаг гэсэн манай улс хуулиа өөрчилж цаазын ялыг сэргээ
Удам судраа тэрчигт нь шороотой хольсон төрсөн хүүгээ гутаан доромжилж гэр бүлийнх нь аз жаргал амьдралыг 1мөсөн бусниулсан 1 цэцэглэх амьдралыг няц гишгэсэн малаас ч доор өөрөө өөрийгөө хог шаар болгосон өвгөчүүлийг өчиггүй цаазлах хэрэгтэй. Тэд хэнд хэрэгтэй гэж ?
huulia changalaachee....buzar yumnuud..
ахмадын баярыг ѲВѲѲ ёстой гэнтийн муу ёрын үйлдэл хийж муугийн явдал олонд болгож орхив оо
Бүх монголчуудаа сэтгэцийн үзлэгт хамруулмаар бнаа, гадуур эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүмүүс маш их болсон бнаа.
Пязда вэ өвгөн чинь
ЯМАР ЧАЛАХТАЙ ӨВГӨН БЭ ШОРОНД ХАТААЖ АЛАХ ХЭРЭГТЭЙ БУЗАР ӨВГӨН БН
Хамаг амьтан амар амгалан болоосой. Хүүхэд бүр амар амгалан байг
Хамаг амьтан амар амгалан болоосой. Хүүхэд бүр амар амгалан байг
монгол эрчүүд ч муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг болж дууслаа даа за залуучууд аавууд бол аль эртнээс нэргүй болсон одоо ѳвѳѳ нар руу орж эхэлж дээ гэр бүлдээ ч итгэх итгэлгүй болж байх шив дээ ийм нѳхцѳл байдал зарим олиггүй хүмүүст л ашигтай байдаг байх ҮНДЭСНИЙ эмгэнэл
Энэ улсын хүмүүс нь ихэнх нь сэтгэцийн өвчтэй, адгуус болжээ. Яавал таарах бэ?
Uu iim yum zunduu zunduu,zarimnich bur taarch tohirood mashind ni ordog yum bilee nudeer harlaa
Тэвчих арга алга
Uneheer hetsuu yumaa
Iim niigmiig bii bolgoson Ebi Mi terguutei Manangiin hulgaich nariig ard tumnii shuuheer oruulj gesgeeh heregtei.
Iim niigmiig bii bolgoson Ebi Mi terguutei Manangiin hulgaich nariig ard tumnii shuuheer oruulj gesgeeh heregtei.
Iim niigmiig bii bolgoson Ebi Mi terguutei Manangiin hulgaich nariig ard tumnii shuuheer oruulj gesgeeh heregtei.
монголчууд даяараа цус ойртсон гэдэг л үнэн юм шиг тийм болоод л хүний байтугай ёсноос гаж хэргүүд үйлдлүүд гардаг болж дээ одоо ээжүүд эмээ нар хүү нараа эрэгтэй хүүхдүүдийг хүчиндэх л үлдэх шив дээ шившиг ч болж байна даа улсаараа
Юун уянгын халилтайн ,зүгээр л ажлаа хийгээч.
Шүүхийнхэн их гадаадад явдаг юу хийж явдаг юм улсын мөнгөөр, манайх шиг хөгжилтэй улсын туршлагыг судлаачээ. Цаазаар авах эсвэл бүх насаар нь шоронд хийх ийм 2 ял ногдуулбал таарна. Цэцэг шиг охидыг маань бүх насаар нь амьдралыг сүйрүүлчээд зүгээр л байлгаад байх гэж үү. Хэдэн жил шоронд оруулж байна гээд бэлэн хоолтой, дулаахан газар бид хүүхдүүдийн мөнгөнөөс илүүчлэн суутгасан татварын мөнгөөр тэжээгээд байх нь ёстой ариун явдал уу. Шууд цаазалбал зохистой. Тэгэхээр эдгээр араатныг хөөрхий гээд өнөө муу охиноо насаар нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болгох гээд байна.
Yoooooo novsh novsh novsh. Arai ch dee bid yamar niigemd amidraad bainaa. Bidnii ur huuhed aih aidasgui, setgel taivan amidrah tsag hezee ireh yum boloo
Хууль нь сулдаад байна ариач дээ цаазын ялыг сэргээх хэрэгтэй юм шиг хэрэгтэн суллагдаад гарлаа дахин хүүхэд хүчирхийлэх ч юм билүү хэн мэдлээ
mongol hun yu l bolood bna daa
ZUGER AJILAA XIIGEECH. BAS SHOWCHIN HUUHEN YUMA.
Бага насны хүүхэд хүчирхийлэгчийг Казахстан улс 25 жилийн чанга дэглэмтэй ангид хорих ял өгдгийн байна лээ. Цааүын ялыг сэргээхгүйн бол ядаж ийм ял өгөөч бурхан минь
Tcaaziin aliig ta nar elbegdorjiin vgend orj baigaad l alga boltoi ene ene maxan shlankaa chirsen myy ysnii mashinyydiig xyrdan dawrax araand ni oryylsan shvv dee Ed myy sain xvn dvrst mynag byxnyyd shorongiin xeden jiliin yalnaas ogt emeexgvi bgaa iimees ydirdsan tolgoi ynjsan erxten boloxgvi bol amitai ni yarix xeregtei yag Boroshilowiin merger byych shig
Нохойд хаяж өг