Хотын дарга асан Э.Бат-Үүлийг шүүх хурал ХОЙШИЛЛОО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшлогджээ.

Тодруулбал, шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны  есдүгээр сарын 30-ний өдрийн 10 цагт товлосон боловч 2020 оны  есдүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга, Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан “...шүүгдэгч Л.Нарантуяагийн хөл хугарсан оноштой шүүх хуралдаанд олон өдөр оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш товлож өгнө үү...” гэх хүсэлт, мөн бусад оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны   аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товложээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 10 сарын 08

батүүл бол жинхэнэ бааиар хүн энэ хүн шиг шудрага ёс хүний эрх чөлөөний төлөө тэмцэж чаддаг хүн энэ монгол улсад маш ховор.Энэ хүн өнгөрсөн хугацаанд хотын дарга болоод өөрт оногдсон боломжоо 100% ашиглаж нийслэл Улаанбаатар хотын нүүр царайг жинхэнэ утгаар нь өөрчилж асар их ажлыг хоёргүй сэтгэлээр хийж чадсан, Гэтэлхамгийн их сайн ажил шудрагаар хийж чадсаныхаа хариуд шоронд суух болоод байна маш хачин хэтэрхий эрүүл бус үзэгдэл

0  |  0
Золиг(64.119.24.216) 2020 оны 10 сарын 01

Бушуухан шүүгээд байх газарт нь хийчихмээр юмаа.

0  |  0
1(202.21.109.56) 2020 оны 09 сарын 30

zass

0  |  0
Top