Өмгөөлөгч Б.Мэргэнд өмгөөллийн нууц задруулсан гэх асуудлаар 500 мянган төгрөгийн торгох шийтгэлийг цагдаа оногдуулсан билээ. Тэрбээр цагдаагийн шийдвэртэй санал нийлээгүй тул шүүхэд хандсан юм.
Шүүх хурал өнөөдөр /2020.10.01/ болж, шүүхээс түүнийг өмгөөллийн нууц задруулахгүй гэж үзжээ.
Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн "Шүүх хуралд 16 өмгөөлөгчтэй оролцож, шүүх хуралдаан 3 цаг гаруй үргэлжилсний эцэст өмгөөллийн нууц задруулсан гэх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгууллаа. Өмгөөлөгчдөдөө баярлалаа" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Хаха өөрийгөө өмгөөлж чадахгүй шаасан
Ямар хүнд 16 үнэгүй өмгөөлөгч оролцдог бнаа
192.83.64.247-iin setgegdel yamar ch medlegguigee l saihan haruulj bn daa te. Hehe
500000р торгуулаад 16 өмгөөлөгч авж орохоор торгуулсан нь дээр юм биш үү