П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болно

2020 оны 10 сарын 02
Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 
Тоглолтын хөтөлбөрт
 
1. “Итали каприччио” симфони уран сэтгэмж, Зох. 45
2. Хийл, симфони найрал хөгжимд зориулсан концерт, Ре – мажор, Зох. 35 1.Allegro moderato 2.Canzonetta: Andante 3.Finale: Allegro vivacissimo
Гоцлол хөгжимчин: О.Урангоо /хийл/ Завсарлага /15 минут/
3. “Рококо” сэдэв аялгуунд хийсэн морин хийл, симфони найрал хөгжмийн хувилбарт аязууд, Зох. 33 Гоцлол хөгжимчин: Ж.Доржсүрэн /виолончель/
4. “1812 он” Их баяр ёслолын сэдэвт симфони удиртгал, Зох. 49
 
Тоглолтод
 
Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Гоцлооч О.Урангоо \ Хийлч \ Ж.Доржсүрэн \ Виолончель \ Хөтлөгч тайлбарлагч, судлаач Б.Батжаргал \СТА\ Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш \СТА\
Тасалбарыг ticket.mn болон улсын Филармонийн касс-с
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9919-6623
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top