“UB Dance festival 2020”-ийн шилдгүүд тодорно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

“UB Dance festival 2020” орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадам есдүгээр сарын 12-ноос аравдугаар сарын 4-ний хооронд Улаанбаатар хотод болж байна.

Олимпын наадмын спортын төрөлд багтсан “Breaking” буюу орчин үеийн бүжгийн тэмцээнийг зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ жил Тайвань, Япон болон Монгол Улсын оролцогчдоос шилдгүүдээ тодруулна.

Энэхүү наадам нь Монголын бүжигчдийг гаднын нэр хүндтэй зочидтой туршлага солилцуулах, дотоодын болон олон улсын тэмцээн уралдаануудад оролцуулж, олон улсад өрсөлдөх чадвартай бүжигчдийг бэлтгэх зорилготой.

“UB Dance festival 2020” орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадмын урьдчилсан шатны онлайн шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос шилдгийн шилдгүүд нь энэ сарын 4-нд тодорно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top