"Маск" продакшны жүжигчин МС буюу Ж.Мөнхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр Ж.Мөнхсайхан "Ард түмнийхээ итгэлийг хүлээж, энэ эрхэм алдрыг хүртэж байгаадаа маш их баярлаж байна. Өнөөдрийн энэ алдарт хүргэсэн үзэгчид та бүхэн, хамт олондоо баярлалаа. Өнөөдөр “Золиг”-ийн сайхан өдөр болж байна. Төр түмэндээ баярлалаа" хэмээв.
Сануулахад, Ж.Мөнхсайхан нь 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. СУИС-ийн драмын ангийг төгсөж, “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байгаад, “Маск” продакшныг үүсгэн байгуулж, уран бүтээлээ туурвиж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Манай төр,ерөнхийлөгч нар бүгдээрээ худалч марзан учраас өөрийн салбарын хүмүүсээ л шагнаад бнаа. энэ 2 - нөхөр ядаж нэг ч гэсэн ямар сайхан сэтгэлд үлдсэн дүр бүтээсийн бэ Ерөнхийлөгч өө. Таны үнэлэмж асар доогуур бна шүү.
bayr hurgey sain jujigchin
Алиа марзан гарууд гавъяат бож дуусаагүй л бна уу
Хошин шог бол урлаг биш ээ
ЭНЭ ХҮМҮҮСИЙГ МУУ ГЭЭГҮЙЛДЭЭ. МААШ ОЛОН ИНЖЕНЕР ЭРДЭМТЭД БАЙГАА ДАА.. АЛИА МАРЗАНГУУД ГЭХДЭЭ 3-4 ӨӨРӨӨ ИНГЭЖ АВЧ БАЙГААМ ЧИНЬ БҮТЭЭН БАЙГУУЛЖ БАЙГАА ОЛОН САЙХАН ИНЖЕНЕРҮҮҮД ЦАГ НАРГҮЙ ХАЛУУН ХҮЙТЭНД ГАДАА ГЭРТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ШАГНАХ ХЭРЭГТЭЙ.